Манай урд хөрш, Хятад улсын агуу бүтээн байгуулалтууд

Хятад улс өнөөдөр эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж байна. Тиймдээ ч дэлхийд ойрын хэдэн жилд хэрэгжсэн томоохон төслүүд, бүтээн байгуулалтуудын ихэнх нь Хятадад байгаад гайхах юмгүй. Ингээд манай урд хөршийн босгосон тэр олон тэнгэр баганадсан барилгууд, гүүрнүүд, цахилгаан станцууд зэргээс хамгийн гайхалтай заримыг нь онцлон хүргэе.

4078fad1fcf072a0ee39c3b048745fb5

 

1Циндаогийн булангийн гүүр

 

Жиаозоугийн булан дээгүүр тавигдсан, Циндао хотыг Хуандаогийн аж үйлдвэрийн бүстэй холбодог энэхүү гүүр нь дэлхийд өргөнөөрөө нэгт, уртаараа тавд ордог юм. Нийт 42.5 км урттай Циндаогийн гүүрийг барихад 5.5 тэрбум юаны өртөг гарч, дөрвөн жилийг зарцуулжээ.

 

Циндаогийн булангийн гүүр

2″FAST” радио телескоп

 

Дэлхийн хамгийн том радио телескопуудын нэг болох “FAST”-ийн гол антенны диаметр нь 500 метр хүрдэг. Барилгын ажилд 100 сая ам.долларын өртөг гарсан байна.

 

"FAST" радио телескоп

3Шанхай хотын дэлхийн худалдааны төв

 

Дэлхийд өндрөөрөө долоод ордог энэхүү барилга нь 110 давхартай, 492 метр өндөр аж. 2008 онд барилгын ажил дууссан бөгөөд 7 магнитуд хүртэлх хүчтэй газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар баригджээ. Гэхдээ барилгын нийт талбай харьцангуй бага, 377 метр кв байдаг.

 

Шанхай хотын дэлхийн худалдааны төв

4Тяньсинчжоу гүүр

 

Хөх мөрний дээгүүр энэ гүүрийг барихад 1.7 тэрбум ам.долларын зардал гарчээ. Гүүрний урт 5749 метр, өндөр нь 190 метр. Мөн энэхүү гүүр нь дэлхий дээрх төмөр зам, авто зам хосолсон хамгийн урт гүүр болжээ.

 

Тяньсинчжоу гүүр

5Шанхайн гүүр

 

Хөх мөрний дээгүүр тавигдсан бас нэг гүүр болох Шанхайн гүүрийн урт туннельтэйгээ хамт 22 км хүрнэ. Цогцолборын барилгын ажил хараахан дуусаагүй байгаа бөгөөд метроны зам гүүрэн дээр нэмж баригдах юм байна. Нийт зардал 1.8 тэрбум ам.долларыг хэдийнээ давжээ.

 

Шанхайн гүүр

6Яншаний боомт

 

Хятадыг далайн ачаа тээврийн гол боомт бөгөөд Шанхай хотын боомтын нэг хэсэгт тооцогддог. Цогцолборын урт 20 км, 12.3 сая чингэлэг багтаах хүчин чадалтай. Тус боомтыг барихад 12 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

 

Яншаний боомт

7Венчаны пуужин хөөргөх станц

 

Хятаддаа хамгийн залуу тус станц нь хятадын сансрын хөтөлбөрийн амин сүнс нь болжээ. Бүтээн байгуулалтын ажилд улсаас 12 тэрбум ам.долларыг гаргасан байна.

 

Венчаны пуужин хөөргөх станц

8Бээжингийн өмнөд төмөр замын өртөө

 

Хятадад төдийгүй Азид хамгийн томд тооцогдох тус төмөр замын өртөө нь 2008 онд ашиглалтад оржээ. Цагт 350 км хурдалдаг хурдан галт тэрэг энэхүү өртөөнд зогсдог. Бүтээн байгуулалтын ажилд 6.3 тэрбум ам.долларын зардал гарсан байна.

 

Бээжингийн өмнөд төмөр замын өртөө

9Гуаншигийн мэдээллийн технологийн төв

 

Энэ жил баригдаж дууссан тус цогцолбор нь дэлхийд хамгийн том мэдээллийн төвүүдийн нэг болжээ. Гэвч барилгын хачирхалтай хэлбэр нь хүмүүсийн анхаарлыг ихээр татжээ. Үнэндээ тус бүс нутгийн байгалийн төрхийг илэрхийлсэн архитектуртай аж.

 

Гуаншигийн мэдээллийн технологийн төв

10Хуайнаны эрчим хүчний станц

 

Тус нарны цахилгаан станцын хавтангууд тэр чигтээ усан дээр суурилуулагдсанаараа онцлог. Хуайнан хотын ойролцоо орших бөгөөд 40 мегаваттын хүчин чадалтай.

 

Хуайнаны эрчим хүчний станц

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих