Selena Gomez сэтгэл санааны хямралын улмаас сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхээр болжээ

Celebrity Sightings In Los Angeles - June 02, 2017Дуучин, жүжигчин Selena Gomez сэтгэл санааны хямралаас болж эмнэлэгт эмчлүүлэхээр болсон байна. Түүний ойр дотнын хүний хэлснээр “Selena нэлээд хугацааны турш сэтгэл санааны хямралтай тэмцсэн мөн түүнд өөрөө болон хүмүүс үргэлж анхаарал тавьдаг байсан ба бөөр шилжүүлэн суулгасны дараа түүнд бүр ч их анхаарал тавих болсон. Түүний бие сайнгүй байсан учраас тэр эмнэлэгт очсон. Selena хяналтын үр дүнд сэтгэл санаагаа сайжруулахын тулд сэтгэц мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлэхээр болсон юм” гэжээ.

Жилийн өмнө тэрээр бөөр шилжүүлэн суулгасны улмаас цусны цагаан эсийн тоо нь багассан бөгөөд өнгөрсөн сард тэрээр хоёр ч удаа эмнэлэгт очсон байна. Тухайн үед эмчилгээ хийлгэсэн ч үр дүнгүй байсан учраас тэрээр биеэ хянах чадваргүй болж, дусалны зүүг гараасаа салгах гэж оролджээ. Хэдий тийм ч, тэр сайн байгаа бөгөөд түүнд санаа зовох хэрэггүй гэж ойр дотныхон нь онцолсон байна.

Есдүгээр сарын 24-нд Selena Gomez Инстаграм хаягаараа олон нийтийн сүлжээнээс түр хугацаанд завсарлага авна гэдгээ хэлсэн билээ, түүний бие хурдан сайжирна гэж найдъя.

Justin Bieber энэ мэдээг сонссоны дараа:


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих