Жүжигчин Ч.Ундрал ”нялх ногоо” зулгаав уу?
“Hero entertainment”-ийн захирал Б.Баатарын экс гэргий Ч.Ундрал нэг хэсэг хөтлөгч П.Анужинтай нөхрөө булаацалдан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг шуугиан дэгдээсэн. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд П.Анужин, Ч.Ундрал нар тус тусын амьдралаа зохион үрийн зулай үнэрлэжээ. Б.Баатарын экс гэргийг “нялх ногоо” зулгаасан хэмээн шуугих болсон бөгөөд тэрээр өөрөөсөө 11 насаар дүү нэгнийг сонгосон ажээ. Түүний “нялх амраг”-аар “ХИТ” хөгжим мэдээллийн хөтөлбөрийн Н.Давааням агсны хүү Д.Даваадорж тодорсон байна. Хосуудыг хүүхэдтэй болсон хэмээх эх сурвалжууд дурдах болсон бөгөөд хэдийнээ хамтран амьдарч эхэлжээ. Ч.Ундрал өөрийн цахим хуудасны ганц бие хэмээх статусыг өөрчилсөн байх бөгөөд олон нийт түүний гэр бүлд аз жаргал хүссэн байх аж. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээ амлаад байсан Д.Даваадорж одоогоор хоёр ч компанид ажиллаж буй бөгөөд хосуудыг хамтдаа байхыг харсан хүмүүс ч цөөнгүй бий гэнэ.
Тэдний хамтдаа байгаа зураг “Соронз” сэтгүүлд нийтлэгджэ:
Ж.Сондор
Эх сурвалж: Factnews.mn
URL: