Дуучин Л.Насанбуян, “Мотив” хамтлагийн гишүүн Т.Ганбаатартай хамт амьдардаг уу?
Хөвгүүдийн хамтлагийн орыг залгаж яваа сайн хамтлаг бол “Мотив”. Хэд хэдэн хит дуутай “Мотив” хамтлагт дуртай залуус олон. Хамтлагийн дуучин Т.Ганбаатар ганцаарчилсан уран бүтээл хийж, хэдэн сайн дуу гараас гаргасан.
Ганган хээнцэр, муухан эмэгтэйгээс илүү гоо сайхандаа анхаардаг Ганбаа үсний засалтаа байнга өөричлж, өмссөн хувцасны сонголт ч онцгой. Сүүлийн үеийн солонгос залуугаас дутахгүй загварлаг Ганбааг “эмэгтэйлэг” гэж шүүмжилдэг. Ганбаа эр хүнийхээ хувьд тшигтэй, ноён нуруутай бололтой. Тиймдээ ч залуусын дунд таашаагддаг хоёр ч дуучин бүсгүйтэй амьдарч байгаа биз ээ.
“Мотив”-ын Ганбаагийн анхны эхнэр, хүүгийнх нь ээж Акбота гэдгийг хүмүүс андахгүй. Ууган хүүгээ хамтдаа угтан авч, хаа сайгүй хамт явдаг байсан сайхан хосууд салаад удсан. Х.Акбота Авсри улсад ажиллаж амьдарч байгаа. Х.Акбота аль хэдийн амьдралаа бодож, өөр залуутай хамт амьдарч, хүүхэд төрүүлээд 3-4 жил болж буй.
Харин Т.Ганбаатар хувийн амьдралаа олноос нууцалж нам гүмхэн амьдардаг. Гэхдээ “Мотив”-ын Ганбаа, дуучин Сараагийн ганц шавь гэж олонд танигдсан дуучин Л.Насанбуянтай болзоод удаж байгаа, Л.НАсанбуянгийн хүүхэд нь Ганбаагийн хүүхэд гэж яригдсаар удлаа. Хосууд хааяахан олны өмнө хамт харагдах нь цөөнгүй. Өнгөрсөн хавар телевизээр гарсан “Voice Mongolia” шоуны үеэр Л.Насанбуянг “Мотив”-ийн Ганбаа, “Мотив” хамтлагийн ахлагч Жижигээгийн найз бүсгүй хоёр дэмжихээр ирж байсан нь дуучин хосын хайр сэтгэлийн харилцааг ил харуулсан, баталгаажуулсан явдал боллоо гэж ярих хүн олон байв.
URL: