Ч.Ганзориг Эрдэнэт үйлдвэрийн захирлын суудлаас улстөрчдийн сэнтий рүү

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хувь нийлүүлэгчдийн хурал тодорхойгүй   шалтгаанаар хойшилсон байна. Урьдчилсан товоор энэ оны сүүлийн сард багтаан хуралдах байсан юм. Тэгэхдээ ширээний ард нийлж суугаад бус улс улсдаа тусдаа хуралдаад мэдээллээ  солилцох замаар шийдвэрээ гаргах байсан юм.

Мөн энэ удаагийн хуралдаанаар одоогийн ерөнхий  захирал Ч.Ганзоригийг солих тухай мэдээлэл тархах болсон. Энэ тухай көвхөн  Монголын мэдээллийн хэрэгслээр бус оросын мэдээллийнхэн ч дурдах бослон юм. Хамтарсан зөвлөлийн хурал жилд хоёр удаа болдог бөгөөд өнгөрсөн хавар болсон хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийг солих тухай асуудал яригдана гэж байсан боловч ьэгсгээд  намжсан.

Харин энэ удаа эс хүссэн ч ярих болж байгаа. Учир нь  Ч.Ганзоригийн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын алба хаших бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа юм. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон хуралдааны тов өнөөдөр гарч болзошгүй. Хойшлогдох болсон шалтгаан нь Оросын талаар 2012 он гаргаад  хийх санал тавьсантай холбоотой гэх. Үүнийг учир нь Ч.Ганзориг даргын захирлын суудалд суух хугацаа 2012 оноор дуусгавар болох юм.

Мөн  хувь нийлүүлэгчид “Эрдэнэт” үйлдвэрийн 2011 онд олсон ашиг, төлсөн төлбөр зэрэг санхүүгийн тайланг хэлэлцэхээс гадна тус үйлдвэрт нэвтрүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцах аж. Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр оросуудаас зэмлэл сонсохгүйн тулд монголчууд нилээд хичээж байгаа бололтой.

Монгол Улсын саалийн үнээний савны лацыг атгаж суугаа Ч.Ганзориг байдал ингэж эргэнэ гэдгийг ч урьдчилан тооцоолон дараагийн нүүдлээ хийж эхэлсэн гэдэг.  Намдаа хаялагтай загинаж байгаа хүүтэйгээ хамт УИХ-ын сонгуульд хүч үзэхээр бэлтгэж байна.

Б.Тэнгис times


URL:

Сэтгэгдэл бичих