Буй биеэрээ шударга бусын дүр болсон С.Эрдэнэд бусдаас хариуцлага нэхэх ёс зүйн эрх байхгүй

 15393102485bc002a874998“Бурхан минь,биднийг дээрэмчдээс авраач” гэж нийтлэлч Баабар 2016 оны нэгдүгээр сарын 11-нд нэгэн нийтлэл бичиж байв. Тэрбээр нийгмийн даатгалын салбарын тухай хөндсөн өгүүлэл бичсэн бөгөөд  “… Монголд олон арван  мянган тэтгэвэрийнхэн бий. Цаана нь талийгаачид бүр олон. Далайцтай хөдөлж болох их ундарга. Төрийн шударга ажилтнуудаа гүтгэсэн бол тэнгэр намайг ниргэж, хуулийн хурц хараа тас цавчиг. Хулгай дээрэм нүүрэлсэн хөөрхий эх орон мину!

Гэрэлт шар наран дор ил задгай хийж буй энэ тонуулыг хүн болгон шахам мэдэж байгаа болохоор цагдаа ч бас хамар битүү ч үнэрлэсэн байж таараа. Асуудлыг шалгахаар дээш нь өргөн мэдүүлжээ. Татгалзсан хариу авав. Нэгд удахгүй сонгууль болох гэж байхад илүү шуугианаар яахав. Хоёрт ерөнхий менежер нь хуулиар халдашгүй эрх эдэлдэг! Өөрөөр хэлбэл дархлагдсан хулгайч!” хэмээн бичиж байв.Дараа нь   УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Баабарыг шүүхэд өгч,тэр хоёрын хэрүүл дээд цэгтээ хүрч байсныг зарим хүн мартсан байж магадгүй юм. Харин баримтууд нь цагаан дээр хараар үлджээ.

Баабар шүүхэд дуудагдсаныхаа дараа “Хулгайчийг зүгээр  “хулгайч” гэж хэлж болдоггүй,”эрхэм гишүүн хулгайч гуай” гэх ёстой юм болов уу гэж сошиалаараа бичиж байв.

Баабарын хэлснээр “Эрхэм гишүүн хулгайч” С.Эрдэнэ өнөөдөр Монголын парламентын хоёр дахь том намын даргын сонгуульт албыг хашиж байна. Баянголчуудын нэрлэдгээр “Эрдэнэ вантан” гэгдэх тэрбээр сүүлийн үед сөрөг хүчнийхээ улстөрийг хийж байгаа юм байлгүй, Засгийн газар луу баруун солгойгүй дайрдаг болов. Магадгүй худал үгийг мянга дахин давтахаар үнэн болдог гэсэн теоромоор Засгийн газрыг яаж ийгээд буруутгах үгээ мянгантаа бурж буй биз ээ. Уг нь сөрөг хүчин эрүүл буюу бодлогын шүүмжлэл өрнүүлж, тэрийг нь ард иргэд эргэцүүлэн бодож дүнгээ гаргадаг байх ёстой. Харамсалтай нь АН дахь “бодлогын” гэх утга агуулга Баабарын хэлдгээр “эрхэм гишүүн хулгайч” даргатайгаа булшлагдсан гэхэд болно. Учир нь С.Эрдэнийг намынхаа дарга болгосонд  гутарсан арай эрдэм боловсролтой гишүүд нь өнөөдөр тойргийн гадна гарч,мөр мөрөө чимээгүйхэн хөөж явна.

С.Эрдэнэ вантанд холбогдох нийгмийн даатгалын мөнгөний асуудлыг зөвхөн Баабар дэлгээгүй. Баабарын нийтлэлтэй холбогдуулан С.Эрдэнийг хуулийн байгууллагаас  шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаж байсан ч удалгүй чимээгүй болсон.Үүнээс бүр өмнө 2015 онд уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байсан бол НХХ-ийн сайдаар Н.Номтойбаяр томилогдсоныхоо дараахан  уг хэргийг бараг батлагдсан гэх мэдээлэл цацаж,яаман дээрээ эдийн засгийн цагдаа нарыг ажиллуулж байгаа гэж байсан билээ.

Харамсалтай нь улстөрчдийн хэрэг замхардаг жишгээр С.Эрдэнийн хэрэг өнөөдөр яригдахаа болиод байна. Гэхдээ хэрэг хуучирдаггүй,дээр нь С.Эрдэнэ бол “УИХ-ын гишүүн-хулгайч” гэх имиж,ойлголт олны дунд баттай суусан гэдэг ойлгомжтой.Энэ бүхнээс С.Эрдэнэ өнөөдөр Засгийн газрыг шүүмжлэх ёстой юу гэсэн асуулт  хэний ч толгойд эргэлдэнэ.

Нас барсан иргэдийн тэтгэврийн мөнгийг завшсан,ерөөс нийгмийн даатгалын хөрөнгөөр гараа угаасан,уг санг дампууруулсан,за тэгээд “хүн алсан” гэх яриа,хардлага хүртэл түүнийг байнга л дагалдаж явдаг. Шударга ёс,хууль дүрэм сахина гэдэг ойлголт  С.Эрдэнэ гэх нэрнээс хол хөндий.

Шуудхан хэлэхэд  ард түмэнд шударга ёсны имижэээрээ  таалагдаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцно гээд ярих ёс зүйн эрх С.Эрдэнэд байхгүй. Буй биеэрээ шударга бусын дүр болсон С.Эрдэнэд бусдаас хариуцлага нэхэх ёс зүйн эрх үлдээгүй.  Баабарыг бурхнаас аврал гуйтал шударга бусын дүр болсон С.Эрдэнэд ер нь ямар ч эрх үлдээгүй л баймаар,хууль хэрэгждэг улсад бол…!

  Г.Дандар

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих