Газар доорх метроноос 10 дахин хямд агаарын метро байгуулна

Монголын ногоон намын дэргэдэх Залуу ногоонтнууд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг ажлын өдрүүдийн нэгийг машингүй болгох санаачилга гаргажээ. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулахад нэмэртэй гэж тэд үзсэн байна. Гэхдээ энэхүү уриалга яг одоо байгаа нийслэл хотод хэрэгжих боломж ямар байгааг эрхэм уншигч та өөрөө тунгаан үзэх биз ээ. Тус намын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс агаарын метрог байгуулах санаачилгыг мөн гарган тавьжээ. Энэ нь газар доогуурх метроноос 10 дахин бага өртөгтэй гэнэ. Агаарын метрог ердөө 500 сая доллар буюу 600 гаруй тэрбум төгрөгөөр бий болгох аж. Гэтэл газар доогуурх метроны ажилд таван тэрбум гаруй доллар буюу зургаан их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулах тооцоотой байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих