ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ажлаа мэддэггүй, хариуцлаггүй нэгэн болохоо харуулав
УИХ-ын Аюулгүй Байдал, Гадаад Бодлогын Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болдын асуулт, түүнд хариулсан Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын дарга Л.Бямбасүрэнгийн өгсөн хариулт зарим хүмүүсийг гайхшруулав. УИХ-ын гишүүн Л.Болдын: “Өнөөдрийн байдлаар Монголын иргэний агаарын салбарт 18 зорчигч үйлчилгээний онгоц, хөдөө орон нутгийн чиглэлээр нийт 13 нислэг хийж байна. Эдгээр зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа 18 онгоцны хэд нь Монгол улсын өмч вэ?” гэсэн асуултанд Л.Бямбасүрэн: “Мэдэхгүй ээ, надад тийм материал алга байна” гэж хариулсан юм.
Өөрөөр хэлбэл ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн маань зөвхөн ажилчдынхаа бэлтгэж өгсөн материалыг л уншдаг нэгэн гэдгээ харуулчихав. Энэ нь Монголд нисэж байгаа арван наймхан онгоцны өмчлөлийг ч мэдэхгүй байгаагаар нотлогдож буй юм.
эх сурвалж:sonin.mn
URL: