”Шинэ Шивээ” ХХК-ийн захирал А.Эрдэнэбатын эхнэр П.Анужин ичих нүүрээ элгэндээ наав
dТөрийн мэдэлд байдаг “Шивээ овоо” ХК-ийн эзэмшилд байсан нүүрсний орд газрын лицензийн 85 хувийг гартаа оруулсан зальт этгээд А.Эрдэнэбатын тухай wikimon.mn сайт анх мэдээлж байсан билээ. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ч манай нийтлэлийн халуун мөрөөр орж саяхан “Шинэ Шивээ”-гийн захирал А.Эрдэнэбат нь 2006 онд тухайн үед Үйлдвэр, худалдааны дэд сайд байсан Я.Содбаатартай энэхүү лицензийг эзэмших тал дээр тун анхаарал татмаар гэрээ байгуулж байсныг бүрэн эхээр нь нийтэлсэн билээ. Чингээд зогсохгүй У.Хүрэлсүх, Я.Содбаатар, Д.Зоригт нар А.Эрдэнэбатын хамт МАСЗХ гэгчийг МАХН-ын дэргэд байгуулж, дээш гарсан нэгнээрээ дамжуулж хамтын бизнес эрхэлж байсан нь эхнээсээ илчлэгдэж эхэллээ.
А.Эрдэнэбатын хувьд тийм ч их сүйхээтэй нэгэн биш ч дээрх нэр дурдсан нөхдийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан байж мэдэхээр байна. Юутай ч тэрбээр бидний авсан мэдээллээр “Шивээ овоо”-гийн лицензүүдийг үлэмж хэмжээний доллараар хятадуудад худалдсан гэнэ. Харин энэ их мөнгийг хэн хэн хувааж авсан нь тодорхойгүй байгаа. Учир нь, энэ асуудалд нөлөө бүхий хүмүүс холбогдсоноос болж дарагдаж байгаа болов уу гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэж байна. Харин түүний эхнэр П.Анужинг монголчууд бид “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хийж өдөр, шөнөгүй арилжааны телевизүүдээр төлбөр төлөн залхтал нэвтрүүлж байгаагаар нь таних болсон билээ. Түүнийг эр нөхрийнхөө ар талыг даахаар МАН-ын Бага хурлын гишүүнээр саяхан сонгогдсон гэх яриа хүртэл гарав. Мэдээж гишүүн болохын тулд нөхрийнх нь фракцийнхан чамгүй тусалж дэмжинэ гэж амласан нь тодорхой. Тиймээс П.Анужин одооноос эхлэн телевизийн хөтлөгчийн ажил хийж олонд танигдах гэж чармайж байна. Харин телевизүүдэд нэвтрүүлэг цацахаар өгч буй тэр их мөнгийг өнөөх хужаа нарт зарсан төрийн мэдлийн уурхайгаас орж ирсэн хууль бус орлогоос санхүүжигдэж байгаа гэж хардах хүмүүс ч бий. Монголоо зарсан, Монголоо алдсан, Монголдоо хайртай хэмээн жүжиглэсэн ийм хүмүүс дээш гарвал яана аа?
Ө.Хэмх wikimon
URL: