Конор МакГрегор зодог тайлж клуб нээхээ зарлалаа
АНУ-ын Лас Вегас хотод өнгөрсөн ням гарагт болсон тулаанд ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовт ялагдсан Конор МакГрегор UFC-с зодог тайлж байгаагаа зарлажээ.
Өдгөө 30 настай К.МакГрегор их спортоосоо зодог тайлсан ч өөрийн нэрээр клуб нээж, тамирчин бэлдэх тухайгаа ярьжээ.
Хэрэв ямар нэгэн шалтгаанаар эргэж ирэх бол Хабибтай дахин тулалдах болно гэдгээ давхар мэдэгдсэн юм. Гэсэн ч UFC-н зүгээс дахин тулаан зохион байгуулах боломжгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ.
Түүнчлэн UFC-н удирдлагуудтай тохиролцож тамирчин бэлдэх талд санал солилцжээ. Конор МакГрегор UFC-н ертөнцөд 2013 онд хөл тавьж гурван өөр жинд аваргын бүс зүүсэн анхны тулаанчаар тодорсон юм.
Хамгийн сүүлд болсон тулаанд хожигдсоныхоо дараа UFC-н жагсаалтын наймдугаарт эрэмбэлэгдэж байна.
URL: