Шарк Л.Ариунболд “Хөрөнгө оруулалт өгөх эсэх нь миний сонголт” хэмээгээд оролцогч Г.Батсүхийг хоосон буцаажээ

fa8b04269521f4a16fa6399ae54f8091Цацагдсан даруйдаа Монголчуудаас өндөр үнэлгээ авсан “Шарк танк” нэвтрүүлгийн анхны дугаарт олон бизнес эрхлэгч, шинийг санаачлагч залуус өөрийн бизнесдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой болсон.

Гэвч “Хөрөнгө оруулалт” авлаа гэх төдий мэдээлэл хангалтгүй бөгөөд уг хөрөнгө оруулалт бодит болж боломжийг хэрхэн бий болгож буй нь чухал билээ. Тэгвэл “Шарк танк” нэвтрүүлгийн оролцогч Г.Батсүх өөрийн төслөөрөө “Монгол базалт” компаны захирал Л.Ариунболд шаркаас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон юм.

Харин тус нэвтрүүлэг хоёрдахь дугаараа хүргэх гэж буй энэ үед өмнөх дугаарын оролцогч хөрөнгө оруулалтаа одоог хүртэл авч чадаагүй байгаа тухай мэдээлжээ. Шүүгч Л.Ариунболдод олон ч удаа хүсэлт тавьсны эцэст “Хөрөнгө оруулалт хийх үгүй нь өөрийнх нь сонголт бөгөөд хийхгүй байх тохиолдолд ямар нэгэн хариуцлага үүрэх ёсгүй тэр байтугай хариуг бичгээр өгөх албагүй” гэсэн хариуг өгсөн байна.

Тус нэвтрүүлгийн оролцогч Г.Батсүх: ”Шарк танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулалтын талаар олон хүмүүс найз нөхөд байнга асууж байсан болохоор, 8 сарын 31-нд Монгол ТВ-д, 9 сарын 12-нд шарк Ариунболд нарт хариу ирүүлэхийг хүссэн бичиг хүргүүлсэн боловч, албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй тул уулзахаар болсон юм. Өнгөрсөн 7 хоногт товлосон өдрөө Шарк Ариунболд захиралтай уулзаж, хөрөнгө оруулалтынхаа албан ёсны хариуг сонсохоор үйлдвэр дээр нь очиж уулзлаа. Өмнө хэд хэдэн удаа уулзаж байсан бөгөөд уулзалтуудад их нааштай, ах нь хөрөнгө оруулалтаа хийнэ, одоогоор хувьцаа гаргах гээд маш их ажилтай байна, дараа тухтай уулзья гэдэг байлаа. Ариунболд захирал 2 цаг гаруй чулуун хөвөн, үйлдвэрийнхээ талаар ярьж, үйлдвэртэйгээ танилцуулж, цай хуушуураар дайллаа.  Шарк танк нэвтрүүлэг гарсан 2017 оны тэр нэгэн өдөр маш олон хүн баяр хүргэж амжилт хүсч дэмжиж байлаа. Маргааш нь гадуур явахаар л энэ нөгөө 500 саяын залуу явж байна, тийм их мөнгийг насаараа цуглуулаад ч барахгүй дээ,… гэх мэтээр шивэр авир ярилцаж, тааралдсан таньдаг таньдаггүй олон хүн баяр хүргээд л, ээж минь хүртэл хадаг сүү барьж баяр хүргэж угтаад л,… би ч том хөрөнгө оруулалт авцан маадгар хүн явж байлаа. Олон жил хийж хэрэгжүүлэхийг хүсч байсан төслөө сайн хамтрагчтай болж, хөрөнгө оруулалт авч олон залууст боломж олгоно гэж бодож байв. ШаркТанк нэвтрүүлэг ч хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй олон залууст хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж гэж харж, нэвтрүүлэгт оролцохоор найз, дүү нар надтай уулзаж зөвлөгөө авч байлаа. Шаркын хувьд хөрөнгө оруулах эсэх шийдвэрээ хэдэн сарын өмнө гаргаж, Монгол базалт ХК-ийнхаа ТУЗ-д Шарк танкын 500 саяын хөрөнгө оруулалтыг хийхгүй гэдгээ танилцуулсан гэв. Шаркын хувьд амласан хөрөнгө оруулалтаа оруулах эсэх нь өөрийнх нь сонголт бөгөөд оруулахгүй байсан ч ямар нэгэн асуудал харицлага байхгүй, хариуг бичгээр өгөх ч албагүй гэлээ. Нэвтрүүлэгт Шарк юу ч амлаж, амласанаа биелүүлэхгүй байж болох юм гэж ойлгогдов. Шаркаас нэгэнт хөрөнгө оруулалт оруулах боломжгүй гэсэн хариу авсан тул одоо шинэ хамтрагчтай болохоор сэтгэл шулуудсан. Хол явья гэвэл олуулаа яв гэдэг, иймд энэ бизнест хамтран ажиллах хэн бүхэнд нээлттэй үлдээж байна. Нэвтрүүлгийн дараа barilgachin.mn сайтын хандалт эрс нэмэгдэж, олон хүмүүс манай үйл ажиллагааг мэддэг болж, одоо олон харицагчтай болж барилгын материалын борлуулалтын хэмжээ сардаа 400-500 сая төгрөг болсон нь бидний амжилт юм.
Сайхан шоу нэвтрүүлэг хийсэн Монгол ТВ, Шарк Ариунболд захиралд баярлалаа ” хэмээжээ.

www.Seen.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих