Насанд хүрээгүй хүүхэд “бохь, сэтгүүл авах уу” гэж анхаарлыг нь сарниулан хулгай хийдэг байжээ

HUL-600x300Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн төвийн дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж гадаадын иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Энэ талаар НЦГ-ын хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Батцэнгэл “Гадаад иргэдийн, жуулчдын гар утас, эд зүйлийг хулгайлдаг М нарын дөрвөн этгээд тогтоогтоод шалгагдаж байна. Дээрх этгээдүүд өмнө нь халаасны хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан хүмүүс. Уг хэрэгт ченж А гэгчийг холбогдуулан шалгаж байна.

Мөн насанд хүрээгүй хүүхэд олон нийтийн газар үйлчлүүлж байгаа / түргэн хоолны газар/ иргэдийг бохь, сэтгүүл авах уу зэргээр анхаарлыг нь сарниулан ширээн дээр нь ил байгаа гар утас, эд зүйлийг сонин сэтгүүлээрээ дарж хулгайлж авдаг. Энэ аргаараа 20 орчим удаа хулгай хийсэн нь тогтоогдсон. Хулгайлж авсан эд зүйлээ ченж О гэгчид зарж борлуулдаг байсан нь тогтоогдоод шалгагдаж байна” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих