ШАТАХУУНЫ ҮНИЙГ ДҮРЭМЖҮҮЛЬЕ
Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХын дарга М.Энхболд, УИХГишүүүд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Танаа
Шатахууны үнэ нефтийн үнэ, Оросын үнэ, татвар, Долларын ханш, Монголын зардал, татвар гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөг загварчилж тооцож ДҮРЭМЖҮҮЛЭХ шаардлагатай байна.
Шинэ үнээр ирсэн, хуучин үнээр байгаа хоёрын зөрүүг
төрөөс зохицуулдаг дүрэм гаргая
Сарын эхэн юм уу 15-нд үнэ нэмдэг дүрэм гаргая
Долларын ханш урд 1-3 сард нь сарын дундажаар хэдэн хувиар, юм уу төгрөгөөр хэлбэлзвэл, Роснефтийн хилийн үнэ хэрхэн хэлбэлзвэл ,шатахууны үнийг хэдэн хувиар юм уу төгрөгөөр нэмэх дүрэм гаргая
Компаниудын ашгийн хувьд дээд хязгаар тогтооё
Роснефтийн сар бүрийн үнийн саналыг олон нийтэд нээлттэй болгоё
Төрөөс импортлогчдийн авдаг долларын ханш, зээлийн хүү хоёр дээр зохицуулалт хийж өгч болох юм.
Дотоодын татварууд нөхцөл байдлаас шалтгаалж уян хатан байх дүрэмтэй больё
Дүрэмгүй тоглоомд импортлогчид дур зоргоороо хуйвалдаж, хэрэглэгчид хохирсоор байна
Үүнийг зах зээл зохицуулж байна гэж үзэж болохгүй
Хуйвалдааны дарамт гэж үзэж болно
эх сурвалж:https://www.facebook.com/namjaa.dashzeveg/posts/1803233396470048
URL: