ШТС-уудын үйл ажиллагаг зогсоожээ

Өмнөговь аймгийн 705 байгууллага, аж ахуйн нэгжийг орон нутгийн Онцгой байдлын газраас шалгасан байна.  Шалгалтанд нийт 554 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар 14 аж ахуйн нэгжийн уйл ажиллагааг зогсоон. 15 сая 260 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Үйл ажиллагааг нь зогсоосон компаниудын тав нь шатахуун түгээх станц гэнэ. Тодруулбал, НИК,”Магнайтрейд”, “Ариун сан”, “Чинхау МАК”, “Шунхлай”-гийн ШТС-ууд галын аюулгүйн дүрмийг зөрчсөн тул үйл ажиллагааг нь зогсоогоод байна.

Г.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих