Шатахууны үнэ нэмэгджээ

Capture-8

Энэ амралтын өдөр буюу аравдугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө шатахууны үнэ нэмэгдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Тодруулбал,
АИ-95 2040 төгрөгөөс 2180 төгрөг
АИ-92 1830 төгрөгөөс 2010 төгрөг
АИ-80 1550 төгрөгөөс 1850 төгрөг болж нэмэгдсэн гэх мэдээллийг зургаар баримтжуулан мэдээлсэн юм. Тухайлбал, Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх зам дагуу байрлах ШТС-ууд бүгд шатахууны үнээ нэмжээ.
Налайх явах замд байрлах “Магнай Трейд” ШТС
АИ 98- 2280
АИ 95- 2150 буюу 110 төгрөгөөр
АИ 92-1910 буюу 70 төгрөгөөр
ДТ 2340-2250 буюу 100 төгрөгөөр тус тус нэмжээ.
Харин “Шунхлай” ШТС
АИ 95-2220 буюу 100 гаруй төгрөгөөр
АИ 92 -1895 буюу 80 орчим төгрөгөөр
АИ 80 – 1790 буюу 200 орчим төгрөгөөр тус тус нэмсэн бол “Петровис” ШТС АИ-92 шатахууныг 1910 төгрөгөөр борлуулж байв. Монголчуудын нийтлэг хэрэглээний шатахуун буюу АИ 92 шатахуун хотын дүүргүүдийн байршлаас хамааран 70-90 төгрөгөөр нэмэгдсэн нь тодорхой байна. Харин хотын төвийн дүүргүүдэд шатахууны үнэ нэмэгдээгүй байна. 2018 он гарснаас хойш шатахууны үнийг гурав дахь удаагаа нэмж байна.

http://undesten.mn/73325.html


URL:

Сэтгэгдэл бичих