Долларын дарлал төгсгөл болж байгаа тухай мэдээлжээ
Долларын ноёрхол нуран унаж эхэлсэн бөгөөд сүүлийн үед дэлхийн удирдагчид америкийн валютаас татгалзахыг эрмэлзэж байна гэж Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Тухайлбал, европчууд бараа бүтээгдэхүүнээ доллароор худалдан авч буй нөхцөл байдлыг утгагүй гэж үзэж байгаагаа Евро комиссын дарга Жан-Клод Юнкер өнгөрсөн 9 дүгээр сард хэлж байжээ. Түүнчлэн Францын сангийн сайд Бруно Ле Майр мэдэгдэхдээ “АНУ-аас бүрэн хамаарахгүй байх санхүүгийн арга хэрэгслүүдтэй болохыг хүсч байна” гэжээ.
Бусад орны долларын дарлалаас зугтах гэсэн эрмэлзлийг дэлхий дахин үүнд санаа зовних нь нэмэгдэж байгаагийн шинж гэж үзэж болох юм. Долларын шууд эрсдэл нь АНУ санхүүгийн хориг арга хэмжээний бодлогоо ашиглах, тэр дундаа холбоотнуудынхаа эсрэг ашиглахад оршиж байгаа юм.
Эдийн засгийнх нь бүрэн эрхт байдалд хөндлөнгөөс оролцож байгаагийн хариуд ЕХ-ны удирдагчид европын компаниудыг АНУ-ын зүгээс хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрсдэлгүйгээр хориг арга хэмжээнд багтсан улсуудтай бизнес эрхлэх боломжтой төлбөрийн систем дээр ажиллаж байна гэж тус агентлаг тэмдэглэсэн байна.
Долларын үндсэн давуу талуудын нэг нь өрсөлдөгчдийнх нь сул тал юм.
URL: