Сүнсний баяр буюу “Halloween”-ий өдөр болсон аймшигтай үйл явдлууд

Аравдугаар сарын 31-ны өдөр тохиодог сүнсний баяр нь маш хөгжилтэй болж өнгөрдөг тул зөвхөн хүүхдүүд ч гэлтгүй томчууд ч хүсэн хүлээдэг. Гэвч заримынх нь хувьд яг эсрэгээрээ эргэж, жинхэнэ утгаараа айдсын өдөр болсон тохиолдол бишгүй тохиолджээ. Ингээд сүнсний баяраар хүмүүст тохиолдсон аймшигтай явдлуудаас хүргэе.

cb8ef581f84c01b690b5e79ddabdeea4

1Баярын чимэглэл гэж бодсон ч…

 

2005 онд Америкийн Делавер мужийн Фредерика хотынхон Сүнсний баярыг тохиолдуулан гудамжныхаа моддыг чимэглэжээ. Ихэнхдээ модонд хүүхэлдэйн шулам, араг яс, хулуу гэх мэт зүйлс өлгөгдсөн байдаг ч гэнэтхэн эмэгтэй хүний цогцос хамт өлгөгдсөн ажээ. Хүмүүс ч тоосонгүй, жинхэнэ юм шиг, сайн хийцтэй чимэглэл юм гэж бодоод өнгөрч байв. Тэгтэл хэдэн цагийн дараа цагдаа нар ирээд цогцсыг жинхэнэ гэдгийг мэдээд аваад явав. Эмэгтэй урьд шөнө нь өөрийгөө модноос дүүжилж амиа хорлосон гэдэг нь мөрдлөгөөр илэрчээ.

 

Баярын чимэглэл гэж бодсон ч...

2Хүн болгон зүсээ хувилгах албагүй

 

2012 онд тэнгисийн цэрэгт алба хаадаг нэг залуу балетын тютю өмсөн ойролцоох сүнсний баярт оролцжээ. Маргааш өглөө нь нэгэн тэргэнцэртэй хүн тэнгисийн цэргийн дүрэмт хувцас өмссөн явж байхыг мөнөөх залуу олж харав. Ингээд нөгөө залуу ”манай армийг доромжиллоо” гэж үхтлээ уурлан тэргэнцэртэй хүн рүү дайрсан байна. Залуу ч  баривчлагдаж, тэргэнцэртэй хүн нь үнэн хэрэгтээ үүргээ гүйцэтгэсэн ахмад дайчин байсныг ухаарчээ.

 

Хүн болгон зүсээ хувилгах албагүй

3Жинхэнэ мангасууд ангуучилдаг

 

Баярын үеэр хүүхдүүдэд өгдөг чихрийг сайтар шалгаж байхгүй бол болохгүй гэдгийг дараах явдал сануулсан байна. 1974 онд Техас мужид найман настай Тимоти О’Брайен гэдэг хүү Сүнсний баяраар хортой чихэр идсэнээс болж өөд болсон харамсалтай хэрэг гарчээ. Гэхдээ хамгийн аймшигтай нь хүү хөршүүдээсээ тэр чихрийг аваагүй, харин түүний аав нь даатгалын мөнгө олохын тулд хортой чихэр өгөн амийг нь бүрэлгэсэн байв.

 

Жинхэнэ мангасууд ангуучилдаг

4Тэмдэглэл

 

2012 онд Орегон мужид амьдардаг нэгэн бүсгүй сүнсний баярыг тохиолдуулан худалдаж авсан оршуулгын хэрэгслүүдийн иж бүрдэл тоглоом авчээ. Гэтэл тоглоомоос нь бичигтэй цаас олжээ. Цаасан дээр хятадын тоглоомын үйлдвэрийн нэгэн ажилчин ямар ч цалингүй, амралтгүйгээр өдрийн 15 цаг ажиллаж, хэрхэн боолчлогдож, зовж зүдэрч байгаагаа бичиж үлдээсэн байв. Тэрээр мөн захиаг нь Олон улсын хүний эрхийн байгууллагад хүргэхийг гуйжээ. Бүсгүй хэлснийг нь гүйцэлдүүлсэн бөгөөд хэдэн сарын дараа үйлдвэрийн зүй бус явдал илчлэгдэж, мөнөөх ажилчин чөлөөлөгдсөн байна.

 

Тэмдэглэл

5Сүнс болох нь л өлзийтэй

 

Сүнсний баярын хувцас, зүс хувиргалт хэт сайн байвал бас аюултай ажээ. 2012 онд цагаан цацагтай хар хувцас, хар малгай өмсөж явсан есөн настай охиныг хамаатан нь хараад өмхий хүрэн байна гэж бодоод буудчихжээ. Азаар охин амьд үлдсэн аж.

 

Сүнс болох нь л өлзийтэй

6Ээдрээтэй хэрэг

 

1957 онд нэгэн хос гэртээ амрах гэж байтал хаалганых нь хонх дуугарчээ. Чихэр гуйж байгаа хүүхэд биз гэж бодсон нөхөр нь хаалгаа тайлтал баг зүүсэн нэгэн хүн орж ирээд цээж рүү нь буудан хөнөөжээ.

Аллагын захиалагч нь хохирогчийн эхнэрт сэтгэлтэй ижил хүйстэн нэгэн бүсгүй байсан бөгөөд түүнийг өөрийн болгохын тулд найзыгаа явуулан нөхрийг нь цааш харуулсан аж.

 

Ээдрээтэй хэрэг

7Ердөө л чихэр…

 

2011 онд баярын орой Америкийн Чикаго хотын оршин суугч 55 настай нэгэн эр өөрийнх нь ууттай чихэр алга болсныг мэджээ. Ийнхүү тэрээр хөршийгөө чихрийг нь авсан гэж буруутган муудалцаж, түүнийг хэд хэд хутгалан алж байж санаа нь амарсан байна.

 

Ердөө л чихэр...

8Тоглоом тоотой нь дээр

 

Сүнсний баяраар хүмүүс нэгнээ айлган хөгжилддөг боловч заримдаа энэ нь хэтэрч, асуудалд хүргэх тохиолдол байдаг байна. 1998 онд  Нью-Йорк хотын Бронкс дүүргийн оршин суугч эр найз бүсгүйтэйгээ хамт баярын үдэшлэгт оролцсон хүүгээ авахаар машинтайгаа үдэшлэгийн гадаа хүлээж байжээ. Тэгтэл өсвөр насны хэдэн хөвгүүд ирж машин руу нь өндөг шидэлж эхэлсэн байна. Уурласан эр машинаасаа бууж тэдэнтэй маргалдав. Ингээд түүнийг машиндаа эргэн суух үед хөвгүүдийн нэг нь түүний толгой руу нь буудан амийг нь хороожээ.

 

Тоглоом тоотой нь дээр

9Хүүхэд алга болсон нь

 

1955 оны Сүнсний баярын өдөр Мэрилин Дамман гэдэг бүсгүй Лонг Айландад болсон хоолны үзэсгэлэнг сонирхохоор явжээ. Тэрээр өөрийн хоёр настай хүү Стивен, долоон сартай охин Памела нараа дагуулан явсан байна.

Дүүгээ сайн харж байхыг хүүдээ захиад бүсгүй өөрөө дэлгүүр лүү оржээ. Түүнийг арван минутын дараа эргэж ирэхэд хоёр хүүхэд нь алга болчихсон байж. Охин Памела нь хүүхдийн тэрэгтэйгээ холгүй олдсон ч хүүг нь цагдаа нар хаанаас ч хайгаад олоогүй байна. Түүнд юу тохиолдсон нь нууц хэвээр үлджээ.

 

Хүүхэд алга болсон нь
https://www.caak.mn/view/8276701/

URL:

Сэтгэгдэл бичих