Нэгдүгээр сургуулийн захирлыг авлигын хэргээр саатуулав

712-15387074295bb6cfaa9e981Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг өчигдөр орой АТГ-аас баривчлав.

Түүнийг сургуульд хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа авлигал авсан гэх үндэслэлээр шалгаж байгааг албаны эх сурвалж мэдээлэв. АТГ-аас уг хэргийн талаар  цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг Прокурорын зөвшөөрөл гарвал өгөх гэнэ.
Өнгөрөгч сарын 25-нд АТГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 зөрчил илэрчээ.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих