Нэгдүгээр сургуулийн захирлыг АТГ-аас саатуулжээ

6f8e38_614585_519677964716176_1071232958_o_x800АТГ-аас өчигдөр баривчлагаа хийжээ. Ингэхдээ хахууль авсан,  өгсөн хүнийг хамтад нь хамт саатуулсан байна. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал н.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байжээ. Харин өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан аж.

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Анир

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих