Т.Бадамжунайн “утсан хүүхэлдэй” Ц.Ням-Осорын алдаа дутагдал
Улс төрчдийн “бүлдэг”-ийг атгасан болохоор даргын сэнтийгээс буухаа больсон хүн бол Т.Бадамжунай гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Өөрөөр хэлбэл хаана л өмч хувьчлал, тендер болно тэнд Т.Бадамжунай болон түүний гар хөл болсон нөхөд байдаг.Тиймдээ ч Монголын улс төрөөс Т.Бадамжунайг бүр мөсөн арчин хаях, төрийн байгууллагуудаас “утсан хүүхэлдэйнүүд”-ийг нь зайлуулах хөдөлгөөн өрнүүлэхээр зэхэж байгаа ажээ.
Т.Бадамжунай №1 “утсан хүүхэлдэй” бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор. ТӨБЗГ-ын даргаар томилуулах ажлыг Т.Бадамжунай хийсэн гэдэг. Харин Ц.Ням-Осор нь ТӨБЗГ-ын дарга болоод охиноо тус газрын хэлтсийн даргаар томилсон байх юм.
Т.Бадамжунай Ц.Ням-Осор нарын энэхүү “дотно харьцаа” эртнээс үргэлжилсэн байдаг. Тодруулбал, Т.Бадамжунайг Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхад буюу Ц.Ням-Осор Жижиг дунд үйлдвэрлэлийн дарга байсан. Тухайн үед Т.Бадамжунай өөрийнхөө “утсан хүүхэлдэй”-г томилж байсан гэдгийг олон эх сурвалжид дурьдагдсан байдаг.
Эртнээс үргэлжилсэн Т.Бадамжунай, Ц.Ням-Осор нарын энэ харилцаа хэн хэндээ ашигтай байж болно гэсэн хардлага төрүүлдэг. Үүнийг зөвхөн Ази, Европын дээд түвшний 11-р уулзалт АСЕМ-ыг зохион байгуулсан үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайлангаас илэрсэн зөрчлүүд батална. Тухайлбал,
- “АСЕМ”-ын үйл ажиллагааны төлөвлөгөө, зарцуулах хөрөнгийн төсвийг санхүүжилтийн бүх эх үүсвэрээр нэгтгэн гаргаж батлаагүй байна.
- “АСЕМ”-ын үйл ажиллагаанд улс, нийслэлийн төсвөөс төсөвлөн зарцуулсан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн хөрөнгийн зарцуулалтад тавих санхүүгийн хяналтыг холбогдох эрхийн актад орхигдуулснаас “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн хөрөнгө хяналтгүй зарцуулагдсан байна.
- “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулж ирсэн хандив тусламжийг хүлээн авах, хуваарилахад ажлын хэсгийг ажиллуулаагүйгээс хандив, тусламжийн хөрөнгийн бүртгэл будлиантаж, бүрэн хэмжээгээр бүртгэлд тусгасан эсэх нь нотлогдохгүй байна.
- ТӨБЗГ-аас албан ёсны тогтоол шийдвэр гараагүй байхад “АСЕМ”-ын гэрээт нярав Д.Амгалан нь 2016 оны 8,9 дүгээр саруудад ТӨБЗГ-ын аман болон албан ёсны биш цохолттой бичгээр зочид буудлын 475 иж бүрдэл /стандарт өрөөний 241, люкс өрөөний 206, ерөнхийлөгчийн өрөөний 28/ тавилгуудыг “АСЕМ”-ын түнш зочид буудлууд болон хувь хүн, ААН-д 1.171.4 сая төгрөгөөр, 670 ш албан тасалгааны тавилга эд хогшлыг 102.2 сая төгрөгөөр байгууллага, хувь хүмүүст худалдсан, зочид буудлын 103 ком /стандарт өрөөний 75, люкс өрөөний 26, ерөнхийлөгчийн өрөөний 2/ тавилгуудыг 233.8 сая төгрөгөөр, албаны зориулалттай нийт 4784ш тавилга, тоног төхөөрөмжийг нийт 34 төсвийн болон ТӨҮГ-уудад /596.940 сая төгрөг/ үнэ төлбөргүй шилжүүлсэн зэрэг нь ТБОНӨТ хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “… төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөн байна.
- Тусламжийн бүх хөрөнгө тараагдаж дууссаны дараа ТӨБЗГ-аас 2017 оны 03 дугаар сарын 75, 76, 77, 78, 04 дүгээр сарын 121, 122, 123, 07 дугаар сарын 318, 319 дүгээр тогтоолуудаар БНХАУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд ирсэн зочид буудлын болон албан тасалгааны тавилга, эд хогшлыг /ДБҮЭГ-ын тогтоосон үнээр/ үнэлж, 599.2 сая төгрөгийн 4784 ш албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж, 233.9 сая төгрөгийн 103 иж бүрдэл зочид буудлын тавилгыг 14 төрийн байгууллагад үнэ төлбөргүй шилжүүлж, данс бүртгэлд бүртгэх, 475 иж бүрдэл зочид буудлын тавилгыг 1,171.4 сая төгрөгөөр, 670 ш бусад тавилга, тоног төхөөрөмжийг 102.2 сая төгрөгөөр тус үнэлэн байгууллага, иргэдэд худалдан борлуулж, борлуулснаас орох орлогоос хөрөнгө хадгалах, тээвэрлэх, хуваарилахтай холбогдон гарсан 116.6 сая төгрөгийн зардлыг суутган тооцож, үлдэх хэсгийг улсын төсвийн өмч хувьчлалын орлогын дансанд 2017 онд багтаан төвлөрүүлэхийг ДБҮЭГ-ын захирал Ё.Нямжавт даалгасан байна. ТӨБЗГ БНХАУ-аас буцалтгүй тусламжийн хүрээнд ирсэн тавилга, тоног төхөөрөмжийн үнэлгээ болон хуваарилалтын талаар цаг хугацаанд нь холбогдох тогтоол шийдвэрийг гаргаагүй нь ТБОНӨТХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах” гэсэн заалтыг, ДБҮЭГ нь ТӨБЗГ-аас албан ёсны шийдвэр ирээгүй байхад тавилгуудыг шилжүүлсэн, худалдсан зэрэг нь дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “… төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
- “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зориулж 2016 оны 8 дугаар сарын 10-нд “Моннис” ХХК-аас ГХЯ-нд 2ш Ниссан Теана маркийн автомашин бэлэглэснийг 1ш-ийг НЗДТГ-т 2018 оны 8 дугаар сарын 16-нд автомашин хүлээлцсэн акт үйлдэн үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгсөн бөгөөд 1ш-ийг ХЗЯ-д 2018 оны 09 дугаар сарын 01-нд хүлээлцэх актгүйгээр өгсөн байна.
Үүнээс гадна хууль зөрчсөн байж болзошгүй буюу хуулийн байгууллагад шалгуулах иргэн ААН-ийн нэрсийн жагсаалт гарсан байдаг. Тодруулбал,
Энэ бол зөвхөн аудитын шалгалтаар илэрсэн олон зөрчлийн зөвхөн нэг хэсэг нь. Харин үүний цаана илрээгүй олон зөрчил байгаа. Тухайлбал, АСЕМ-ын тавилгуудыг Төрийн өмчийг шийддэг гэдэг утгаараа Ц.Ням-Осор будилуулсан гэх бөгөөд АСЕМ-ын тавилгуудаас өөрийн Эрдэнэтэд байдаг буудалд тавьсан аж. Буудалд нь ороод үзвэл дүрээрээ байгаа ба тэдгээр тавилгыг маш хямдаар акт үйлдэн авсан болохыг эх сурвалжууд ярьдаг.
Энэ мэтчилэнгээр Т.Бадамжунай, Т.Ням-Осор нар хамтран болгондоо бие биедээ давуу тал бий болгодог. Улсын өмчийг үнэгүйдүүлэхэд гар бие оролцож маш их хэмжээний ашиг олсон гэдгийг Төрийн албан хаагчид ярьдаг.
Тэгвэл хамтын ажиллагаатай тэдний дараагийн бай нь МИАТ-ын хувьчлал байх гэнэ. Өөрөөр хэлбэл төрөөс хувьчлах ААН-ийн жагсаалтад МИАТ, Төрийн банк зэрэг ашигтай ажилладаг байгууллага орсон. Уг нь менежментийн өөрчлөлт хийгээд ашиг орлогоо нэмэдүүлж болохоор дээрх нэр бүхий газрыг хувьчлахаар улайрч байгаа нь тэднийг их мөнгөний үнэр авсан байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Erennews.mn
URL: