“Оюутолгой”-д хүчин үйлдэж оргон зайлсан этгээдийг Улаанбаатар хотоос баривчилжээ
Өнгөрөгч ёсдүгээр сард Монголын уул уурхайн томоохон компани болох “Оюутолгой”-д хүчингийн хэрэг гарсан тухай мэдээлсэн билээ.
Хүчирхийлэгч этгээд хэрэг үйлдсэн даруйдаа тус газраас оргон зайлсан юм. Түүнийг 20 гаруй хоног эрэн сурвалжилсны дүнд Улаанбаатар хотоос баривчилсан байна. Түүнийг одоогоор саатуулаад байгаа бөгөөд хэргийг шалгах үйл ажиллагаа явагдаж байгаа ажээ. Хохирогч эмэгтэй гэр бүлтэй гурван хүүхдийн эх хүн гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээлжээ.
http://dorgio.mn/p/94927
URL: