ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ИРГЭДИЙН ОРОЛЦООГ БИЙ БОЛГОНО

olloo_mn_1538633598_5bb346825b8203.07617260Улаанбаатар хотын хэмжээнд 400 орчим мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.   Дээрх статистик  тоо жил бүр  нэмэгддэг.

Нийслэлийн зүгээс авто замуудыг өргөтгөн, шинээр тавьж, гүүр бариулан, авто зогсоолын тоог олшруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа ч замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байгаа юм.

Орчин үеийн хотуудын авто замын сүлжээ улам бүр хөгжиж, илүү ухаалаг системд  үндэслэгдэх болсонтой уялдуулан НИТХ-аас санаачлан, авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг  нэмэгдүүлэх, орчин үеийн хотуудын авто замын хөгжлийн бодлогыг судлаж хэрэгжүүлэх, иргэд төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд тусгах зорилгоор 10 сарын 08-ны өдрийн 09.00 цагт Соёлын төв өргөөнд “УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН БА НИЙТИЙН ТЭЭВЭРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД”  сэдэвт зөвлөгөөн зохион  байгуулахаар болжээ.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох албан тушаалтнууд, Нийслэл, дүүргийн удирдлага, Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн албаны удирдлага, мөн авто тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн компаниуд, ТББ-уудын төлөөлөл болон эрдэмтэд судлаачид, иргэд олон нийт  оролцоно.

“Улаанбаатар хотын замын хөдөлгөөн ба нийтийн тээвэрт тулгамдаж байгаа асуудлууд” сэдэвт зөвлөгөөн нь  анх удаа зохион байгуулагдаж буйгаар онцлог бөгөөд уг зөвлөгөөнд иргэд та бүхэн оролцож, авто замын  хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах үйл хэрэгт өөрийн санал  бодлоо илэрхийлж оролцохыг урьж байна.

Иргэн таны санал замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад чухал үүрэгтэй байх болно.


URL:

Сэтгэгдэл бичих