УОЛЛ-СТРИТИЙНХНИЙГ БАРИВЧИЛСААР БАЙНА
НЬЮ-ЙОРК./РИА Новости/. Өнгөрсөн бямба гарагт доод Манхэттен дахь хувийн цэцэрлэгт хүрээлэнг эзлэхийг оролдсон «Уолл-Стритийг эзэл» хөдөлгөөний идэвхтнүүд болох 40-50 хүнийг баривчилсан тухай Блүүмберг болон Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлжээ.
Уг хөдөлгөөн эхэлснээс хойш гурван сар өнгөрснийг тэмдэглэсэн идэвхтнүүд Амераканс өргөн чөлөө болон Канал-стрит гудамжжаас холгүй оршдог Дуарт цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг давахыг оролдсон байна. Тэдний зарим нь өлгөдөг шат авчирсан байжээ.
Өөрсдийн хотхон болох Зукотти цэцэрлэгт хүрээлэнд үлдсэн хөдөлгөөнийхөн өмнөх өдөр нь эрх баригчдын захирамжийн дагуу Уолл-стрит гудамжны эхлэл болох алдарт Тринити сүмийнхэнд хандан сүмийн эзэмшлийн талбайд хуаран босгох зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Гэвч протестант шашны тэргүүн тэдэнд татгалзсан хариу өгчээ.
«Уолл-стритийг эзэл» хөдөлгөөнийхөн өнгөрөгч бямба гарагт байгуулагдсаныхаа гурван сарын ойг Дуарт цэцэрлэгт хүрээлэнд тэмдэглэхээ мэдэгдсэн бөгөөд өөрсдийн талынхандаа цугларалтын газар дулаан хувцас, чанга яригч, Айпад болон авсаархан радио хүлээн авагчтай ирэхийг уриалсан байна.
Радио долгионоор хөдөлгөөнийхнийг зорилгыг дэмжигчид үг хэлж байжээ. Хөгжмийн 11 хамтлаг гудамжны эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсдод зориулж хөгжимт марафон гүйлт зохион байгуулсан байна. Уг марафон гүйлтийг Гэгээн Винсенсийн эмнэлгээс эхлүүлжээ. Тус эмнэлгийнхэн «эмнэлгийн үйлчилгээ нь ихэнх хүмүүсийн хувьд дааж давшгүй тансаг зүйл болсныг эсэргүүцэж» байгаагаа илэрхийлэн олон нийтийн цуглаан зохион байгуулж байсан ажээ.
Зуккоти цэцэрлэг хүрээлэн дэх майхан хотхоныг хаасан бөгөөд харин арваннэгдүгээр сарын 15-наас хойш тухайн хаах шийдвэрт захирагдаагүй хүмүүсийг баривчилж эхэлсэн байна.
Д.Жаргал
URL: