Криштиану Роналду: Би хэнийг ч хүчирхийлж, доромжлоогүй

Дэлхийн хөлбөмбөгийн супер од Криштиану Роналдуг өнгөрсөн 2009 оны зургаадугаар сарын 13-нд АНУ-ын зугаа цэнгэлийн хот гэгддэг Лас Вегас хотын нэгэн зочид буудалд 20 настай америк бүсгүйг хүчирхийлсэн хэмээн буруутгасан талаар ”CNN” агентлаг мэдээллээ.

бүсгүй_b

Уг мэдээллийг анхлан Германы “Der Spiegel” сэтгүүл нийтэд дэлгэжээ. Тус сэтгүүлийн редакц хохирогч бүсгүйтэй хүртэл уулзсан гэнэ.

Тус сэтгүүлд “Криштиану Роналдугийн хувийн өмгөөлөгч 2010 оны нэгдүгээр сарын 12-нд хохирогч бүсгүйтэй гэрт нь уулзсан. Улмаар бүсгүйд 375 ам.доллар өгч, нууц хадгалах гэрээ байгуулсан” хэмээн бичжээ.

Сэтгүүл худалдаанд гарч, уншигчдын гарт хүрсний дараахан тамирчин залуу “Би хэнийг ч хүчирхийлэж, доромжлоогүй” хэмээгээд, тус сэтгүүлийг нэр хүндэд халдсан гэж шүүхэд өгөхөө мэдэгдэв.

Тэрбээр “Би энэ тэмцэлд заавал ялалт байгуулах болно. Энэ мэт худал гүтгэлэг хүүхдүүдэд минь дарамт учруулж байна. Тиймээс буруугүй гэдгээ батлах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж хэллээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих