“Амгалан” амаржих эмнэлгийн эх барих эмч нярайн эгмийг хугалж төрүүлжээ

olloo_mn_1538531786_820Төрөх эмнэлгүүдтэй холбоотой гомдол санал байнга гарна. Эх барих эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж эх, хүүхэд эндсэн ч өчнөөн тохиолдол гарч байв.

Харин алдаа гаргасан, ажилдаа хариуцлагагүй хандсан эмч, ажилтнуудад хариуцлага тооцдог эсэх нь тодорхойгүй, жирийн иргэдийн хохь болоод үлддэг.

Тухайлбал, “Амгалан” амаржих эмнэлэгтэй холбоотой гомдол дахин гарав. Энэ сарын 28-нд тус эмнэлэгт амаржсан эмэгтэйн хүүхдийг эгмийг нь хугалж төрүүлсэн байна.
Энэ талаар хаана хандахаа мэдэхгүй байгаа ар гэрийнхэн нь тусламж эржээ.

Ар гэрийнхэн нь “Дээрх төрөхөд төрсөн дүүгийн хүүхдийнх нь эгмийг хугалж хаячихаад тоохгүй байна. Эмч нар нь “Угаасаа том хүүхдийн эгмийг хугалж гаргадаг” хэмээн хэнэг ч үгүй яриад эмчилгээ хийхгүй байна. Өвчин намдаах тариагаар аргацаасан болоод байж байна. Хаана хандах ёстой вэ. Бид гомдолтой байна” гэжээ.

Ийнхүү нярайд хариуцлагагүй хандсан эмч нарт холбогдох газар, яамнаас нь хариуцлага тооцох ёстой. Эрүүл саруул төрүүлэх ёстой байтал эгмийг нь хугалж хаячихаад угаасаа хугарах ёстой ухааны юм яриад байж байдаг эх баригч гэж байх уу. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

О.Сайхан
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих