Америк, Оросын Элчин сайдын яамд олгосон визийн тоогоор “өрсөлдөнө”

712-15384638705bb313052cac4

ОХУ-ын нийслэл Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны /ЭСЯ/ визийн асуудал хариуцсан зөвлөх Майкл Йодер олгосон визийнхээ тоогоор “нөхөрсөгөөр өрсөлдөхийг” ОХУ-д санал болгожээ. Тэрбээр Америкийн талаас олгосон визийн тоог ОХУ-аас гаргасан визийн тооноос хоёр дахин нэмэгдүүлэхээ амласан байна.

Улсынх нь иргэдэд Америкийн виз олгохгүй байгаад сэтгэл дундуур байна гэж АНУ-ын Хьюстен хот дахь Оросын Ерөнхий консул сарын өмнө ярьсанд би их гайхсан гэж тэрбээр хэлжээ. Үүнтэй холбогдуулаад Йодер 2019 онд нөхөрсөгөөр өрсөлдөхийг Оросын талд санал болгосон байна.
“2019 онд Америк дахь Оросын ЭСЯ, Консулын газрынхаас хоёр дахин олон тооны визийг Оросын иргэдэд баталгаатай олгоно гэдгийг амлаж байна” гэж Йодер Владивостокт сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.
Тэрбээр хэлэхдээ, тэмцээнд хэн нь ялах нь чухал биш хэрвээ хоёр оронд жуулчид олноороо аялбал хоёул ялсан гэсэн үг гэжээ.
Д.Жаргал 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих