Төсвөө хэмнэж дэд сайд гэх шагналын суудлыг үгүй болгоё!!!
Монгол улс эдийн засгийн хүндхэн байдалд ороод удлаа. Хэдийд сэргэж ард түмнээ жаргаах нь үл мэдэгдэх цөвүүн цаг үргэлжилсээр… Засгийн газар, улстөрчид ярихаараа л байхгүйн зовлон МААНЬ мэт уншиж гадны орнуудын зээл тусламж авбал болно бүтнэ гэж чихэн дээр цэцэг ургуулах нь хэвийн үзэгдэл болсон. Гэтэл данхар бүтэцтэй төрийн албаа халж эдийн засаг, төсвөө хэмнэе гэж ард түмэн уриалаад удлаа.
Гэвч улстөрийн данхар бүтэц өнөөдрийг хүртэл ард түмний нуруун дээр сандайлан шимэгчлэн амьдарсаар байгааг бүгд мэддэг ч амаа үдүүлсэн мэт чимээгүйхэн бор өдөр шар нарыг өнгөрөөсөөр байгаа нь нууц биш. Дэд сайдуудын асуудал үе үеийн засгийн газар дээр яригдаж ч дэд сайдууд 76 гишүүдээ лобидох замаар суудлаа авч үлддэг. Ёстой л улстөрчдын шатлалын нэгэн хэлбэр өөрөөр хэлбэл тэр сонгуулийн ажилд хэр идэвхи зүтгэлтэй байсан бацаанууд, очих газаргүй болсон намын нөлөө бүхий олгиархи бурхинууд тэрхүү суудалд шагнал мэтээр лаглай
Өнгөрсөн хавраас эхлэн багш, эмч нар цалингаа нэмүүлнэ хэмээн жагсаал хийж сүүлдээ ажил хаяж ард түмэн болоод хүүхдүүдийг хохироогоод гавьсан амжилтад хүрэлгүй намжсан. Үнэхээр энэ хүмүүсийн цалинг нэмэх талаар бодох бол эхлээд төрийн данхар бүтэц буюу ДЭД САЙД-уудыг үгүй болгож ажлаа чанаржуулах нь зүйтэй биз ээ.
Тэгэхээр 12 дэд сайдууд хэд хэдэн туслах, өөрийн ажлын багаа ажиллалуулна, мөн хэдий хэмжээний шатахуун тос улсаас төсөвлүүлж гадаад дотоодын томилолт гээд маш их хэмжээний үргүй зардал урсгадаг. Гэтэл цомхотгол гэхээр л доод албан тушаалтнуудыг хоморголон 3 хүний 1-ийг нь халж нөгөө хоёр нь халагдсныхаа ажлыг хуваан хийдэг гаж тогтолцоо бий болсон. Харин дэд сайд гэх энэ шагналын суудлыг үгүй хийж, давхардсан бүтцийг байхгүй болгосноор багш нарын цалинг нэмэх боломж бүрдэх боломжтой мэт.
Ер нь хоёр толгойтой могой хол явдаггүй гэдэг шиг ХОЁР ТОЛГОЙТОЙ ЯАМ хол явахгүй нь тодорхой болоод удлаа. Энгийнээр бодоход Сайдын хүн, Дэд сайдын хүн, Төрийн нарийн бичгийн дарга-ын хүмүүс нэг дээвэр дор учраа олж чадахгүй ажил гацаж байгааг олон жишээ дурдан хэлж болно. Эрх баригч намын шүдний өвчин болсон дэдүүдээс салах уу, яах вэ гэдэг нь ирэх арваннэгдүгээр сарын 15-ны өдөр шийдэгдэх боллоо. Учир нь тэр өдөр ирэх оны Төсвийн тухай хуулийг батлах юм.
Ч.МӨНХБАТ
BOLOD.MN
URL: