Өмнөд Солонгос Монголоос гэрээт ажилчин авахгүй
Өмнөд Солонгос улс 2019 онд гадаадаас хамгийн багадаа 27.000 гаруй ажилчин шинээр авахаар төлөвлөжээ. Энэ оны дөрөвдүгээр улиралд Монголоос гэрээт ажилчин авахгүй гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, тус улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдрөөс гэрээгээр ажиллах гадаад ажилчдын захиалгыг авч эхэлжээ. Ажил олгогчдын захиалгын дагуу тухайн компанид ажиллах гадаадын 7.336 ажилчин бэлэн болох ба хөдөлмөрийн гэрээгээр Непал, Мьянмар, Бангладеш, Вьетнам, Шри Ланка, Индонез, Узбекистан болон Кампучи гэсэн 8 орны иргэдийг санал болгосон байна.
URL: