МУГЖ Г.АРИУНБААТАР БУРИАДЫН ТЕАТРААС ХӨӨГДЛӨӨ

cdf413ef3571f080641bd46580b5dd40Эх орныхоо нэрийг дэлхийн урлагийн тайзнаа дархалж, тамгалсан МУГЖ Г.Ариунбаатарыг Буриадын театр хөөсөн тухай базаахгүй мэдээг эрхэм дуучин өөрөө цахим хуудсаараа дамжуулан олонд мэдэгджээ.

Тодруулбал тэрбээр “Өнөөдөр Буриадын театраа орхиж байна.  Глава-н орж ирээд биднийг бараг л хөөлөө. Монголчуудыг ажиллуулахгүй гэнэ. За бид ч яахав. Соёлын сайд нь Дарим багшийн минь буруутгаж бас л театраас гаргалаа. Жалга дов гэж… Бага бол бага л гэлтэй. Багшаа л өрөвдөж байна” хэмээн твиттер хуудаснаа жиргэсэн бол “Нүүр ном”-доо ч бас ийм пост оруулжээ…

Хорин гуравхан насандаа МУГЖ хэмээх эрхэм цолыг хүртэж, 2016 онд Чингис хаан одонгоор шагнуулсан түүнийг дэлхий мэднэ. ЦЕГ-ын ”Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж байгаад урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон тэрээр Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд түрүүлж, мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдааны болор цомыг хүртсэн чадалтай дуучин гэдгийг олон хүн мэдэх биз ээ…


URL:

Нэр: Ulaanbaatarin emegtei Огноо: 2 October 2018

Eh orongui bish gertee hureed iree

Сэтгэгдэл бичих