Х.Баянмөнх аварга бөхийн өргөөнд үймээн тарьжээ

baynmonhМонголын Үндэсний Бөхийн холбоо тойрсон хэрүүл маргаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын гишүүн  дархан аварга А.Сүхбат 20 гаруй залуусын хамтаар Бөхийн өргөөнийхөө хаалгыг зад хөшиглөж, цонх хагалж танхайрсан билээ. Эл асуудлын шуугиан намжиж, олны анхаарлын төвөөс холдоод байсан ч өнөөдөр дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй бөхчүүд Бөхийн өргөөнд нэвтэрч багагүй үймээн үүсгэжээ. Одоогоор холбооны зүгээс мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.

Үндэсний бөхийн холбооноос ирэх амралтын өдрүүдэд намрын нээлтийн барилдааныг эхлүүлэх товыг гаргаад байсан. Тэгвэл өнөөдөр үүссэн маргааны улмаас маргааш барилдаан болох эсэх нь тодорхой бус байгаа юм.

https://updown.mn/59046.html


URL:

Нэр: иргэн Огноо: 29 September 2018

төр түмэндээ хайрлагдаж, хүндлэгдэж явдаг их аврага маань яахнав дээ ингэж. Бөхийн өргөөнд Соёл урлаг спортын олон арга хэмжээ болохыг нь хүлээсэн түмэн олон таньд урьдын адил таатай хандах уу. Ахмад хүний, олонд нэр төртэй хүний үлгэр дууриалал энэ мөн үү. Арай ёс жудаггүй, залуучуудыг хүчирхийлэд уриалсан буруу зүйл хийж буйгаа ухаармаар юм. Батсүх аврага ч таныг л өрөвдсөндөө бас нэрээ хугалаад амжих шиг. Хуультай улс хуулиараа л бүх зүйлээ шийдэг. Тэвчээртэй байцгаавал дээр байлгүдээ.

Сэтгэгдэл бичих