Цэцэрлэгийн үүд сахисан таван настай хүү өөрийнхөө хүчээр цэцэрлэгт орлоо

Сүхбаатар дүүргийн 135-р цэцэрлэгийн үүдэнд нэгэн хүү хоёр өглөө дараалан хүүхэд хүлээж авах цагаар орж ирж суусан талаар мэдээлэл цахим орчинд цацагдлаа. Уг хүүхдийг тус цэцэрлэгийн эрхлэгч А.Анхмаа цэцэрлэгтээ авсан гэнэ.

Энэ талаар тэрбээр “Таван настай хүү манай цэцэрлэгийн үүдэнд хоёр өдөр байсан. Би цэцэрлэгт л явмаар байна” гээд явахгүй байсан. Тэгэхээр нь ээжтэй нь уулзаж хүүхдийг нь цэцэрлэгтээ авъя, эрүүл мэндийн шинжилгээнд нь хамруулаад маргааш ирээрэй гэсэн юм. Өчигдөр шинжилгээгээ өгчихөөд шууд л цэцэрлэгтээ явмаар байна гээд байсан учраас одоо яваад эхэлчихсэн ангидаа тоглож байна” гэв.

Энэ талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг тун удахгүй оруулах болно.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих