Нэр бүхий албан тушаалтнуудын хүүхэд “давуу” эрхээр гадаадад суралцаж байжээ

184067-29042016-1461912538-969138108-atgАТГ сар бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн хурлаар есдүгээр сард хийсэн ажлын тайлангаа олон нийтэд мэдээлсэн. Мөн Засгийн газарт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийн явцыг танилцуулсан юм.

АТГ-ын шалгалтад ИНЕГ өөрийн зардлаар гадаад дотоодын улсуудад нарийн мэргэжлээр суралцуулж хүний нөөцийг бэлтгэн төгсгөсөн байжээ. 2016 оны 10 дугаар сарын байдлаар авч үзэхэд 30 төрлийн мэргэжлээр 13 улсад 107 оюутан суралцаж, тэдгээрийн 25 оюутан төгссөн. Үүнээс мэргэжлийн сургалтад 25, бакалаврын сургалтад 25, магистрийн сургалтад 20, докторантур сургалтад 6 хүн суралцаж байгаа аж. Гадаад гэрээгээр суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөр 2013-2016 хооронд 4 жилийн хугацаанд нийт 9,8 тэрбум төгрөгийн зардлыг зарцуулсан байна.

2017 онд ИНЕГ-ээс гаргаж буй тэтгэлгээр гадаад улсад их дээд сургуулиудад оюутан суралцуулах журмыг хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулах, хүний нөөцийн хэрэгцээ шаардлагийг бодитоор төлөвлөх, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод байгуулж, олон нийтийг танилцах боломжоор хангах зөвлөмж тухайн байгууллагат хэрэгжихгүй байгаа нь өмнөх оны шалгалтаар илэрсэн зөрчил давтагдаж гарсан байгаа юм.

Мөн энэ онд нийт 22 хүний 583.260 ам.доллар бүхий хөрөнгө гадаадад суралцах сургалтын төлбөрт зарцуулагдсан. Тэтгэлэгт хамрагдсан нэр бүхий хэд хэдэн оюутны эцэг, эх ИНЕГ, МИАТ ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-т ажилладаг хүмүүсийн хүүхэд эсвэл тэдгээртэй хамаарал бүхий этгээдүүд байсан бөгөөд тэдгээр оюутнуудын сонгон шалгаруулалт нээлттэй ил тод байдлаар явагдаагүй аж.

Тухайлбал, Зам тээврийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, ИНЕГ-ын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, УБТЗ ХНН-т орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр тус тус суралцахаар төлбөрөө төлүүлсэн байна.

Иймд ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмыг боловсронгуй болгох, гадаад оюутнуудыг тэтгэлэгт суралцуулахталаар тусгайлсан журмыг боловсруулж мөрдөх шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн тус оюутнуудаас гадна есөн хүн нисэхийн мэргэжлээс гадна өөр мэргэжлээр буюу Бизнесийн удирдлага, улс төр, гадаад харилцаа, нягтлан бодох бүртгэл зэрэг мэргэжлээр суралцаж байгааг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.4 “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Т.НОМУН


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих