Монгол эрчүүд халдварт бус өвчний шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна
“The Lancet” сэтгүүлд бидний хувьд маш харамсалтай нэгэн мэдээлэл нийтлэгджээ. Их Британийн Хатан хааны нэрэмжит коллежийн эрдэмтэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран халдварт бус өвчнөөс /зүрхний шигдээс, судасны хатуурал, чихрийн шижин, хорт хавдар/ үүдсэн нас баралт эрчүүдийнх нь дунд хамгийн өндөр хувьтай байдаг улсуудыг судлан жагсаалт гаргасныг уг сэтгүүл энэ сарын 24-ний өдөр нийтэлсэн байна. Харамсалтай нь яг энэ үзүүлэлтээр Монгол улс судалгаанд хамрагдсан 180 улаас нэгдүгээрт бичигдсэн байх юм.
Баттай судалгаагаар, монгол эрчүүдийн 40 хувь нь халдварт бус өвчний улмаас 70 нас хүрэхээсээ өмнө хорвоог орхидог байна. Манай араас Фижи, Казахстан улсууд оржээ. Хойд хөрш ОХУ-ын эрчүүдийн 36.5 хувь нь 70 нас хүрэхээсээ өмнө нас бардаг гэсэн судалгаа гарсан байна.
Энэхүү хар жагсаалтыг харамсалтай нь манай улс тэргүүлж, араас нь Фижи, Казахстан, Туркменистан, ОХУ, Беларусь, Украин, Гүрж, Кирибати, БНАСАУ оржээ.
Харин үхлийн хувь хамгийн бгатай орон нь Исланд байна. Тус улсын эрчүүдийн 9.9 хувь нь л 70 нас хүрэхээсээ өмнө халдварт бус өвчнөөр нас бардаг ажээ.
Eagle.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нэрэлхүү ч юм шиг би яахав зүгээр гэсээр яваад
Нэг л мэдэхэд буцчихдаг юм даа эрчүүд !!!