“Викиликс” сайтад материал нийлүүлэгчийг шүүнэ
АНУ-ын цэргийн албан хаагч 24 настай Брэдли Мэннин гэх залууг “Викилик” сайттай нууц харилцаатай байсан хэрэгт сэжигтнээр татжээ.
Түүнийг Марилэндэд энэ сарын 17-нд шүүсэн байна. Тэрбээр 2010 оны тавдугаар сарын 26-нд анх сэжиглэгджээ.
Үүнээс хойш шалгагдсаар АНУ-ын дипломат албаны нууц файлуудыг болон бичлэг зэргийг нууцаар хулгайлдаг байсан нь илэрчээ.
Б.Мэннин нийт 260 мянган ширхэг улсын нууц материал “Викиликс” сайтад нийлүүлсэн аж.
Энэ дунд Афганистан, Иракийн дайны үеийн чухал бичиг баримтууд агуулагджээ.
Т.Батсугар
URL: