МАХН О.Баасанхүүг албан ёсоор намаасаа хасна
Улсын Дээд шүүх өнгөрсөн зун хуралдсан МАХН-ын ээлжит бус их хурлаас гаргасан дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ. Ингэснээр өнгөрсөн өвлөөс эхэлсэн Н.Энхбаяр, О.Баасанхүү нарын тус тусдаа зохион байгуулсан МАХН-ын их хурлын маргаанд цэг тавигдаж, О.Баасанхүүгийн Төрийн Ордонд зохион байгуулсан хурал ямар ч эрх зүйн чадамжгүй гэдэг нь нотлогдож буй юм.
Харин 2018 оны 7 сарын 7-нд болсон МАХН-ын ээлжит бус их хурлаар1019 төлөөлөгч оролцож, дүрмийн өөрчлөлт тэргүүтэй баримт бичгүүдийг 100 хувийн саналаар баталсан нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.
Ингэснээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН намын гишүүнчлэлээсээ хасах боломж албан ёсоор нээгджээ. МАХН-ын удирдлага уг шийдвэрийг тун удахгүй гаргах аж.
Э.Мягмар
sonin.mn
URL: