Гуа хатадын нууцыг “Гуа Хатад” л тайлна
Үлэмж тансаг гоёлоо өмссөн мэт, өхөөрдөм тоглоом, өнгийн гэрлээ зүүсэн өндөр ногоон гацуурууд ихэмсэг. Инээд баяслаар бялхсан багачууд өвлийн өвгөнөө хүлээн догдлох нь гайхалтай. Уянгалаг хөгжмийн ялгуун аяз, ундрах амьдралын аз жаргалаар хөглөгдөж, учрал хайрын цоглог аялгуунд даашинзны хормой донжлог дэрвэж, охид бүсгүйчүүд эмзэгхэн цагаахан цасан ширхэг адил аядуу хээнцэр бүжих мөч айсуй. Байгаль дэлхий ч нүд гялбам цагаахан дээл, мөнх ногоон гацуураар гангарч,сарны туяагаар энгэрээ гоёдог. Энэ гайхалтай үдэш бол мэдээж, Шинэ жилийн баяр. Хүүхэд томчууд, хэн хүнгүй хүсэн хүлээдэг тэр үдэш эмэгтэй хүн бүрийн мартагдашгүй дурсгалт мөч, сайхан бүхнийг мэдрэмж, хэмжүүр болдог. Энэхүү тансаг үдшийн үзэсгэлэнт гүнж бүсгүй та байж, бахархан бишрэх олны харцыг өөр дээрээ унагах увидасыг “Гуа Хатад” салон задлаж байна. Үзэсгэлэн гуа хатан, үлэмж гоо гүнж болоход мэдээж бэлтгэл чухал. Гоёлын хэмээх тансаг даашинзны энгэр болон нуруу хэсэг голчлон задгай байдаг . Тиймээс бидний өдөр тутам цамцныхаа ард нуучихдаг, төдийлөн анхаараад байдаггүй арьс ил гарна. Энэ л үед таны арьс хуурайшиж, толигор зөөлөн байдлаа алдсан байгаа юм биш биз. Тийм байлаа гээд та санаа зовох хэрэггүй. Та үсний үзүүрээс хөлийн хумс хүртлэх гоо үзэсгэлэнгээ илчлэх аргаа “Гуа хатад” spa center-ээс олж авах боломжтой. “Гуа хатад” салон таныг гоо үзэсгэлэнт гүнж болгохоор мэргэшсэн гоо сайханч, мастер үсчиддээ даатгаж байна. Үзэсгэлэнт бүсгүй гэдгээ та мэдрэх болно гэдэгтээ зуун хувь итгэлтэй байж болно.
Эмчилгээний төрлүүд:
- Сэвх нөсөөг багасгаж, арьсны өнгөтэй болгох
- Арьс татах
- Хялгасан үрчлээ арилгаж, гүн үрчлээг багасгах
- Батгатай нүхжсэн арьсыг курсээр эмчлэх
- Унжсан, хөхөрсөн зовхийг курсээр эмчлэх
- Пудрийн хор гадагшлуулах эмчилгээ
- Үсэн сормуус суулгах /сормуусыг унагахгүй давуу талтай/
- Гоёлын үс засалт, үс арчилгаа, гоёлын үс залгах
- Дорнын массаж
- Япон, Солонгос, Тайланд эмчилгээний цэгэн бариа, халуун чулуу массаж
- Солонгос хөл, гар, толгой, нурууны массаж
- Тайвшруулж амраах Тайланд чихний лаа
- Цилилут арилгаж арьсны өнгийг сэргээх мөн арьс борлуулах
- Нүүр будалт гэх мэт өөрт хэрэгтэй бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой. Та өөртөө сэтгэл хангалуун байж, өөрийгөө хэн болохыг мэдрэхийн тулд Шинэ жилийн үдшээс өмнө яараарай. Мөн та 70176015 утсаар захиалга өгч болох бөгөөд “Гуа Хатад” spa center 3-р эмнэлгийн чанх урд талын “Номуун” төвд байрлаж байгаа.
А.Чимгээ.Factnews.mn
URL: