“Фүкүшима”-г сэргээхэд мафи оролцож байна
Японы чөлөөт сэтгүүлч Томохико Сузуки (Tomohiko Suzuki) цунамид нэрвэгдсэн “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын сэргээн босголтын талаар бие даасан эрэн сурвалжлага хийсэн байна. Сузукийн тогтоосноор станцыг сэргээх ажилд Японы гэмт хэргийн бүлэг якуза оролцжээ. Түүний “Якуза ба атомын станцууд” гэх одоо гарч байгаа номонд якуза нар ажилчид сонгох ажилд нь оролцож байгаа гэнэ. Станцын ажилчдын 10 орчим хувийг якуза нар явуулжээ. Тэд энэ аюултай ажилд өртэй хүмүүсийг илгээж байгаа гэнэ.
Японы Засгийн газар өнгөрсөн баасан гаригт ослын станцын тогоонуудыг хөргөсөн дэглэмд оруулснаа зарласан байна.
Ш.Мягмар
URL: