Монголын боловсрол хүүхдийг сургах биш харин ч залхааж байна

f93086964bd6a8b7778b4588bf19395e

110a223ddab55aa00299abaeebf88ae6

3-р ангийн (8 настай) хүүхдийн зөвхөн 1 өдрийн математик, монгол хэлний хичээлийн гэрийн даалгавар. Бусад хичээлүүдийн даалгавар бас бий.

Хэтэрхий их байна уу? Бага ангийн багш мэргэжилтэй мань мэт нь тасралтгүй 3 цаг 30 минут суулгаад, зааж зөвлөж хийлгээд дөнгөн данган дуусч байна. Зав чөлөө муутай, ажилтай бусад эцэг, эхчүүд маань яах вэ? Үүнийг хянадаг, зохицуулдаг газар байна уу? БСШУСЯ-ы хяналт-үнэлгээ шинжилгээний алба хариуцах уу, Боловсролын хүрээлэн гэж том байгууллага байна.

Гэрийн даалгавар нь хүүхдийг залхааж, хичээлд нь дургүй болгох, шийтгэх нэг төрлийн хэрэгсэл болоод байгаа юм биш биз!Багахан хэмжээтэй, сонирхолтой, хүүхдэдээ тохирсон, хүүхэд өөрөө шаардуулалгүй хийчихдэг даалгавар чухал байна.


URL:

Сэтгэгдэл бичих