Б.МАХБАЛЫГ ХОРИХ ХУГАЦААГ СУНГАЛАА

4gu25oq8cg8ruf6vo3icpsfegg_b
ЗТХЯ-ны газрын дарга нар архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн сард гарсан.

Тухайлбал, ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь архи уусан үедээ согтуурч, тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн агсаны аминд хүрсэн.

Хэрэг гарсны маргааш нь сэжигтэн Б.Махбалыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид наймдугаар сарын 10-нд саатуулсан. Түүнийг цагдан хорих хугацаа есдүгээр сарын 10-нд дуусч, прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлжээ. Шүүхээс Б.Махбалыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан аж. Б.Махбалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.  Хуульд зааснаар хэрэв Б.Махбалын гэм буруутай нь тогтоогдвол 8-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих