Өнөөдөр бич өдөр

Аргын тооллын 2011.12.19 Даваа гараг. Билгийн тооллын 24. Таван шар мэнгэтэй шар бич өдөр.  Наран ургах шингэх 08.46-17.05. Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Барилдлага үл зохилдох, Шүтэн барилдлага тийн мэдэхүй. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, тойн болох, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйл эхлэх зэрэг үйлнээ сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.


URL:

Сэтгэгдэл бичих