Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын хорооны дарга болжээ
Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өнөөдөр үүрийн 05:00 цаг хүртэл хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны даргаа шинээр сонгожээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс Нийслэлийн МАН-ын хорооны даргад Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг албан ёсоор нэр дэвшүүлсэн. Харин танхимаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазрын нэрийг дэвшүүлсэн байна.
Санал хураалтад нийт 349 төлөөлөгч оролцсоноос С.Батболд 164, Д.Сумъяабазар 167 санал авчээ. Ийнхүү Д.Сумъяабазар 50.4 хувиар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогджээ.
Э.Мягмар
URL: