Б.Хурц сошиалд нэгдэж, хурцаар жиргэдэг болоо юу?
ТЕГ-ын дарга асан Б.Хурц БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсоноосоо хойш таг чиг болсон. Ажлаа авсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй л байна.
Харин өчигдөр түүний “сураг” гарав. Түүний Б.Хурц @khurts_b гэсэн генералын форм өмссөн зурагтай цахим хаягаас хийсэн нэгэн жиргээ сошиалд түгсэн юм.
Уг жиргээнд “…ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат өөрийн туслах Л.Отгончимэгт 33 000 000 төгрөг харьяа байгууллагуудаараа гаргуулж өгсөн нь шударга уу?!
Энэ хүн тийм шударга ариун хүн үү?!”гэж бичжээ. Мөн баримтуудыг тавьсан байна.
Үүнийг харсан хүмүүс “…Б.Хурц сошиалд нэгдэж, хурцаар жиргэдэг болоо юу?” гээд бие биеэсээ асууцгааж байна гэнэ.
Бас Б.Хурц сошиалд нэгдлээ ч генералын формтой зурагаа тавих ёсгүй дээ гэх хүмүүс ч байна.
Эх сурвалж: www.polit.mn
URL: