Энэ сарын 29-нд бүх нийтээр амрана

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой 2011 онд тохиож байгаатай холбогдуулан энэ сарын 29-нийг бүх нийтээр амрах баярын өдөр болгохыг Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ.

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Ө.Энхтүвшин, Д.Загджав нар энэхүү түүхэн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох тухай хуулийн төсөл санаачилсан байна.

Харин Засгийн газрын хуралдаанаар “Хуулийн төслийг дэмжих боломжгүй. Тэгш ой тохиож байгаа тул нэг удаагийн арга хэмжээ болгож, 2011 оны 12 дугаар сарын 29-нийг бүх нийтийн амралтын өдөр болгох нь зүйтэй” гэж үзжээ


URL:

Сэтгэгдэл бичих