Цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн цас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 22-нд нутгийн зүүн хагаст, 25-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
URL: