7-р сарын 1-ний явдлаар санал хураахад “баатар” Э.Бат-Үүл сэм бултжээ

7-р сарын 1-ний үймээн ахиад л эрх баригчдын улс төрийн ээлжит тоглоом болж эхлэх нь. Сонгууль дөхөж байгаатай ч холбоотой биз.  Төрийг буруутгасан нь сайн, төрийг хамгаалсан нь муу гэгдэж байна. Сонгуулийн будлианаас үүдсэн үймээнээс болж эрдэнэт хүний амь хохирч эд хөрөнгө сүйдсэн.  Үүнээс дутуугүйгээр ард түмэн сонголтоо луйвардуулсан тухай яриа гуравдахь жилдээ үргэлжилж байна.  Гэтэл луйвардуулсан гээд байгаа хүмүүс маань санал луйвардсан гээд байгаа нөхдүүдтэйгээ нэг засагт орчихоод зургаан хүн нь төрийн сайд хийгээд явж байна. Хамтарсан засгийг зөвшөөрч гараа өргөсөн бас сайд болсон болон сайд болох гээд гүйгээд байсан хүмүүс тэр үед 7-р сарын 1-ний явдлыг “мартчихсан” байснаа хүлээн зөвшөөрөх ёстой. Тэр ч байтугай сонгуулийн үймээний асуудлаар Их хуралд санал хураалт явагдаж байгааг хүртэл мэдээгүй сууж байсан байх юм.

Төр хүн буудсан гэж байнга ярьдаг Э.Бат-Үүл гишүүн амь насаараа хохирч, эрүүл мэндээрээ хэлмэгдсэн хүмүүсээс төр уучлал гуйх эсэхийг шийдэх үед эсрэг санал өгчээ.  Дараа нь өөрийнх нь тайлбарлаж байгаагаар тэрээр яг санал хураах үед чуулганы танхимаас гараад явчихсан байж.  Уг нь сахиж суугаад дэмжсэн санал өгөөд, эсэргүүцэж байгаа гишүүдийг бут аваад сууж байх хүний нэг яах аргагүй мөн дөө. Уучлал гуйгаагүй төрийг гишүүдийг мөс шиг хүйтэн сэтгэлтэй гээд байсан ч яг санал хураах үед хаяад явсан хүн өөрөө тэднээс ялгараад байх зүйл байна уу.  Тэгсэн мөртлөө зарим нэг гишүүний үр хүүхэд руу нь хүртэл дайрч мууллаа.  Ард түмнээ л гэсэн юм бол санал хураах үед сэтгэл гаргаад сууж байхгүй яасан юм бэ Баатар Бат-Үүл гишүүн ээ?  Та ч  яахав дараа нь уучлал гуйгаад эсрэг санал өгснөө цайруулчихсан.  Уучлал гуйгаад л болсон явдлыг мартчихая гэж байгаа түүн шиг амар юм алга.  Гэхдээ 7-р сарын 1-ний явдал мартаж болох зүйл гэж үү.

С.Хажидмаа NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих