Г.Энэрэл: Миний талаар худал мэдээллүүд яваад байна
“Опозит” хамтлагийн Г.Энэрэл насанд хүрээгүй охиныг хүчиндсэн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “”Опозит” хамтлагийн Г.Энэрэл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ хэрэг үйлдсэн эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна. Ямар хэргээр шалгагдаж байгаа талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Харин Г.Энэрэл өөрийн цахим хуудсандаа, “Миний талаар худал мэдээлэлүүд яваад байна” хэмээн нийтэлжээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Т.Гэрэл
Zaluu.com
URL: