Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймгийн Рашаан хотод зохион байгуулагдсан Олон улсын форумд оролцлоо
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хянган аймгийн Рашаан хотод зохион байгуулагдсан Олон улсын форумд оролцлоо
Тус форумд Өвөр Монголын Өөртөө Засах Орны удирдлага, Нобель, Оскарын шагналт олон улсын эрдэмтэн судлаачид бүхий нийт 17 улсын төлөөлөгчид оролцсон бөгөөд “Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага”, “Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах”, “Дэлхийн дулааралтай тэмцэхэд дэлхийн улс орнуудын хамтын үүрэг оролцоо”, “Байгальд ээлтэй аялал жуулчлалыг улс ундэстний соелын харилцаагаар дамжуулан хөгжуулэх нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Форумд оролцох уеэрээ аймгийн Засаг дарга Өвөр Монголын Өөртөө Засах Орны дарга Бө Шао Линьтэй уулзаж Дорнод аймаг болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны хил залгаа аймаг, хотуудын хамтын ажиллагааны талаар санал солилцсон ба мөн Хянган аймгийн Намын хорооны дарга Жан Эн Хуй-тай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Дорнод аймаг болон Хянган аймаг хооронд Халх голын бүс нутаг, Рашаан орчмын бүс нутгийн байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Дорнод аймаг болон Хянган аймгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд хоорондоо харилцан ашигтай хамтран ажиллахад хоёр аймгийн төр засгийн зүгээс дэмжиж ажиллах тодорхой ажлуудыг эхлүүлэхээр харилцан тохиролцлоо.
URL: