Месси Аваргуудын лигт найм дахь хэт-трикээ хийжээ

356ff296b90dc08greatИспанийн хөлбөмбөгийн “Барселона” баг Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тойрогт Недерландын “ПСВ” багийг 4:0-ээр буулган авчээ. “Барса”-гийн довтлогч Лионель Месси хэт-трик хийсэн байна. Аргентин тоглогч тоглолтын 31 дэх минутад хаалттай цохилтоос гоол оруулснаар Аваргуудын лигийн энэ улирлын анхны гоолын эзэн болсон аж.

77 дахь минутад тэрбээр хоёр дахь бөмбөгөө оруулсан бол 10 минутын дараа гурав дахь гоолоо хийжээ. Ингэснээр Месси Аваргуудын лигт найман хэт-трик хийж байгаа юм. Месси энэ амжилтыг тогтоосон анхны тоглогч болжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих