Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пхеньянд ирлээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод ирлээ.
Мүн Чэ Инийг нисэх онгоцны буудалд газардахад БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн биеийн тосч авсан байна. Өмнөд хөршийн төрийн тэргүүний айлчлалд зориулан хүндэт харуул жагсаж, Пхеньяны олон мянган иргэн БНАСАУ-ын далбаа, Солонгосын хойгийн нэгдлийг бэлгэдсэн далбаа барин угтжээ.
Мүн Чэ Иний айлчлал гурав хоног үргэлжилнэ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч энэ хугацаанд Ким Жон Унтай хоёр талын харилцааг бэхжүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, цэрэг дайны асуудлыг бууруулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
URL: