Жингийн цуваа явж л байдаг замын нохой хуцаж л байдаг
Одоогоос хоёр жилийн өмнө УИХуралд дөрвөн удаа сонгогдож, Хууль зүйн сайд,Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга хийж явсан ажлын арвин туршлагатай Батболд хэмээх даруухан эр хотын дарга болов. Өрөндөө баригдсан хотыг хүлээж авсан Батболд 100 тэрбум төгрөгний өрийг 2 жилийн дотор төлж дуусгаад сүүлийн 60 жил Монгол улсад хийгдээгүй 4 том гүүрний ажлыг эхлүүлэв.
Өмнө нь ямар ч даргын зориглон хийж чадаагүй Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Зам чөлөөл аяныг эхлүүлж мөнгөтэй,эрх мэдэлтэй болгоны дур зоргоороо аашлахыг таслан зогсоож хотыг хот шиг болгож жинхэнэ утгаар нь эмх цэгцэд нь оруулав. Хотын газрыг хууль бусаар авсан иргэд албан газруудаас 50 ширхэг хөл бөмбөгийн талбайтай тэнцүү хэмжээний газрыг буцаан авч хийсэн ажилдаа эзэн болдгоо харуулав. Зарим нэгэн хүмүүс Батболдыг зориудаар гүтгэн доромжилж харлуулах гэж оролдож байна. Тэдний бохир үйлдлийг тоосон шинжгүй урдах ажлаа хийгээд явж байгааг нь харахад Батболд яалт ч гүй Төрийн ажлыг хийж сурсан туршлагатай хүн юм. Батболд зоримог зөв шийдвэр гаргаж ажиллаж чаддаг гэдгээ хийсэн, хийж байгаа ажлуудаараа харуулсаар байна. Харин эхлүүлсэн ажлуудыг нь дуусгахын тулд түүнд бидний дэмжлэг хэрэгтэй. Шударга байсныхаа төлөө гүтгэгдэж, ажил хийснийхээ төлөө шүүмжлүүлж байгаа Батболдыгоо МАН одоо л дэмжиж хамгаалах нь чухал байна. Жингийн цуваа явж л байдаг Замын ноход хуцаж л байдаг Харин Батболд урдах ажлаа хийсээр байна.
http://www.sonin.mn/news/politics-economy/95058
URL: